#

Гашуунсухайт боомтын шинэчлэл

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Бүтээн байгуулалтын энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан 148 сая юаний (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор баригдана. Түүний зэрэгцээ Улсын төсвийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн телехяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгана.

Сэтгэгдлүүд (0)

сэтгэдэл үлдээх

9 + 1 =