#

ДОТООД АУДИТОРУУДЫН ФОРУМД ОРОЛЦЛОО

By: Админ 0 8

IIA Mongolia - Annual conference 2019 буюу Монгол Улсын Дотоод аудиторуудын форум 3 дах жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн форумд албаны дарга Д.Ганзориг оролцсон бөгөөд аудиторуудын business acumen-ыг дээшлүүлэх олон сонирхолтой илтгэл, салбар хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа. Тухайлбал Макро эдийн засгийн төлөв байдал, Технологийн тэсрэлт, Кибер аюулгүй байдал, Хиймэл оюун ухаан, машин сургалт, Хүний нөөцийн аудит, Мэдээллийн аюулгүй байдал, Бизнес акюмен, Эрсдэлийн үнэлгээ хийх нь, Аудиторын сэтгэлзүй, Байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлэх нь, Дижитал эринд ДА-ын үүрэг оролцоог өсгөх нь зэргийг дурдаж болох юм.

Мөн Орчин үеийн дотоод аудитор салбар хэлэлцүүлгээр аудиторуудад шаардлагатай ур чадваруудын талаар туршлагатай аудитын удирдлагууд хэлэлцсэн бол Дотоод аудитын нэгжийг үүсгэн байгуулах нь салбар хэлэлцүүлгээр дотоод аудитын нэгжийг шинэ тутам байгуулсан удирдлагууд оролцож гарсан хүндрэл, бэрхшээл, даван туулах арга замын талаар хэлэлцэж, оролцогчдын асуултад хариулсан.

Форумын бас нэгэн онцлог нь IIA Hong Kong-ын УЗ-ийн дарга, ISACA-ын ОУ хариуцсан дэд ерөнхийлөгч Фрэнк Яам, PwC Чехийн Зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал Радослав Ратковский, PwC Монголын Аудитын менежер Ассем Кинзибаева зэрэг IIA Монголын урилгаар ирсэн илтгэгч нарын сонирхолтой илтгэлүүд байлаа.

Сэтгэгдлүүд (0)

сэтгэдэл үлдээх

8 + 9 =