#

Мэндчилгээ

By: Админ 0 0

Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны цахим хуудсаар зочилж байгаа танд талархсанаа илэрхийлж, мэндчилье.

Манай байгууллага нь аймгийн Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн  санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж Монгол Улсын “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Шилэн дансны тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг дотоод аудитын дүрэмд нийцүүлэн шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэн, цаашид давтан гаргахгүй байх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Энэ цахим хуудсанд хандсанаар Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны үйл ажиллагаа, гүйцэтгэсэн хяналт шалгалт, аудитын мэдээлэл, төсөв санхүүгийн холбогдолтой шинээр батлагдсан хууль, тогтоомж, зөвлөгөө болон  санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тайлан, дүгнэлтээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар гаргасан зөвлөмж, заавартай танилцаж, хяналт шалгалт, дотоод аудитын цаг үеийн асуудлаар олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтой бөгөөд мөн цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм.

Манай цахим хуудсанд зочилсон танд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдлүүд (0)

сэтгэдэл үлдээх

2 + 1 =