#

Бидний тухай

Манай байгууллага: Санхүүгийн хяналт аудитын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327-р тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 11-р сарын 20-ны өдрийн А/545 дугаар захирамжаар байгуулагдсан. Албаны дарга-1, Ахлах байцаагч-1, Байцаагч-3, Нягтлан бодогч-архив бичиг хэргийн ажилтан-1, нийт 6 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны зарчим: Албаны үйл ажиллагаа нь ил тод, биеэ даасан, хараат бус байж, хяналт шалгалт, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтлана.

Санхүүгийн хяналт, шалгалт, аудитыг төлөвлөгөөт, байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийнэ.

Санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудитыг дор дурдсан чиглэлээр хийнэ. Үүнд:

  • Хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналт
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал
  • Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
  • Санхүү, төсөв төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал
  • Төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын шийдвэрээр тусгайлан явуулах аудит
  • Байгууллагын дотоод хяналт, засаглалын байдалд болон холбогдох стандартын хүрээнд дотоод аудит хийх
  • “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт тавих

АЛСЫН ХАРАА: 

Олон улсын жишигт нийцсэн дотоод аудитыг орон нутагт төлөвшүүлэх

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт шалгалт, аудитаар илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, түүнийг арилгах, дахин гаргуулахгүй байх, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын хүлээх хариуцлагыг өндөржүүлэх явдал юм.

Сэтгэгдлүүд (0)

сэтгэдэл үлдээх

5 + 6 =